ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#9/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"2022 оны жилийн эцсийн байдлаар банкны салбарт үйл ажиллагаа явуулж буй банкнууд нийт 1.0 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ."
-Ж.Номин
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Хөрөнгө оруулалтын шинжээч

Онцлох шинжилгээ

2022 оны жилийн эцсийн байдлаар банкны салбарт үйл ажиллагаа явуулж буй банкнууд нийт 1.0 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ба энэ нь 2021 онтой харьцуулахад 88.4%-иар өссөн үзүүлэлт байна. Үүнээс, Худалдаа хөгжлийн банкны цэвэр ашиг өмнөх оноос 117.5%-иар өсөж 228.0 тэрбум төгрөг, Хаан банкны цэвэр ашиг өмнөх оноос 53.9%-иар өсөж 448.8 тэрбум төгрөг, Голомт банкны цэвэр ашиг өмнөх оноос 287.4%-иар өсөж 100.5 тэрбум төгрөг, Хасбанкны цэвэр ашиг өмнөх оноос 35.7%-иар өсөж 102.2 тэрбум төгрөг, Төрийн банкны цэвэр ашиг өмнөх оноос 110.2%-иар өсөж 96.2 тэрбум төгрөг тус тус хүрсэн гүйцэтгэлтэй ажиллажээ.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: 2022 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 31 хувьцаат компани, нэг хамтын хөрөнгө оруулалтын сан /MSE:XOC/ нийт 303 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор зарлаад байна. 2022 оны хагас жилээр 5 хувьцаат компани нийт 54 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн юм. Эдгээр компаниудын дундаж ногдол ашгийн өгөөж 3.9% байгаа ба “Тавантолгой” ХК-ийн (MSE:TTL) өгөөж 17.1%-д хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Сүүлийн 2 сарын хамгийн өндөр уналтаа үзүүлээд байсан АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Хувьцаануудыг салбараар нь ангилбал эрчим хүч, түүхий эдтэй холбоотой үйлдвэрлэлийн салбар болон харилцааны холбооны салбарын хувьцаанууд өндөр өсөлттэй байлаа. S&P 500 индекс техник шинжилгээгээр 200 өдрийн хөдөлгөөний дундаж цэг дээр (moving average) дэмжлэг авч өсөлтийг үзүүлсэн хөдөлгөөн ажиглагдлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Евро бүсийн 2-р сарын инфляцын түвшин 8.6%-иас 8.5%-д хүрч буурлаа. Гэсэн хэдий ч эрчим хүч болон хүнсний нөлөөг хасаж тооцсон суурь инфляц 5.3%-иас 5.6%-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Евро бүсийн 1-р сарын ажилгүйдлийн түвшин 6.7% буюу түүхэн доод түвшиндээ хэвээр хадгалагдлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Токио хотын 2-сарын инфляцын түвшин сүүлийн 41 жилийн дээд түвшин болох 4.3%-иас 3.3%-д хүрч буурлаа. Япон улсын Засгийн газар 2023 оны 1-р сараас 8-р сар хүртэл эрчим хүчний татаас өгч байгаа нь тус улсын инфляц зорилтот 2.0%-иас өндөр байхад гол нөлөөг үзүүлж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын 2-р сарын үйлдвэрлэлийн PMI 50.1-ээс 52.6-д хүрч өслөө. Уг үзүүлэлт нь 2012 оны 4-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн үйлдвэрлэлийн бус PMI 54.4-өөс 56.3-д хүрч өслөө. Баасан гарагт БНХАУ-ын Ардын Банкны (PBOC) ерөнхийлөгч И Ган эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулж магадгүй хэмээн онцоллоо.

Дэлгэрэнгүй →

Зах зээл бодитоор сэргэх үед үнэ цэнтэй (value) ангиллын хувьцаанууд өндөр өсөлттэй байх магадлал өндөр

Бичлэгийг үзэх→

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 4,233 ширхэг үнэт цаасыг 421.37 сая төгрөгөөр 7 хоногт арилжааллаа.

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ: 2023.02.27-03.03-ны өдрийн хооронд ББЗЗ-д нийт 32,805 ширхэг үнэт цаас 4.92 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. Үүнээс анхдагч зах зээлд 30,000 ширхэг үнэт цаас 3.00 тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалагджээ. Харин хоёрдогч зах зээлд 2,805 ширхэг үнэт цаас 1.92 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 4.0%-д хүрлээ. Мөн 2 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж сүүлийн 15 жилийн хамгийн дээд түвшин болох 5.0%-д хүрлээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

Fitch Ratings: 2023 оны эцсээр ХБНГУ, Италийн эдийн засгийн уналтад орно

 2023.03.03 

Инфляцыг хяналтдаа оруулахаар тэмцэж буй ХБНГУ болон Итали улсын эдийн засаг энэ оны эцсээр уналтад орох бол Евро бүсийн хувьд уналтаас зайлсхийнэ гэж олон улсын үнэлгээний “Fitch Ratings” байгууллага үзсэн байна.

Хэдийгээр эдийн засгийн энэхүү агшилт нь ноцтой байх магадлал бага боловч уналтад орж байна гэдэг нь өөрөө том асуудал болохыг “Fitch Ratings”-ийн Олон улс хариуцсан захирал Жэймс МакКормак онцолжээ. Түүнчлэн Их Британи 2023 оны эцсээр эдийн засгийн “хөнгөн” уналтад орох эрсдэлтэй байгааг анхааруулсан байна. 

Дэлгэрэнгүй

Орлогын өсөлтийг даган шилжүүлгийн зардал нэмэгдсэн нь орлогын тэгш бус байдал тогтвортой хадгалагдахад нөлөөлжээ

 2023.03.03 

Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгал, халамжийн зардлын өнөөгийн тогтолцоо орлогын хуваарилалтад хэрхэн нөлөөлж байгаа талаар болон татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжийг Монголбанкны судлаач Ц.Бямбацогт судалсан байна. Энэхүү судалгаагаар олон улсын туршлагад үндэслэн татварын тогтолцооны тэгш бус байдалд үзүүлэх нөлөөллийг тодорхойлжээ.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

 2023.03.03

Монголын хөрөнгийн бирж нь 2022 онд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, 4.0 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 297.6 сая төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Тайлант хугацаанд 696.5 сая төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулан, Улсын төсөвт 734.6 сая төгрөгийн татвар, хураамжийг хуулийн хугацаанд бүрэн төлөв. Мөн 2021 оны оны ашгаас нийт 1.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүллээ.

Дэлгэрэнгүй

"БОГД БАНК" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ СЭРГЭЭЛЭЭ

 2023.03.02

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 6 тоот албан шаардлагын дагуу 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн "Богд банк" ХК-ийн үнэт цаасны арилжааг  түр зогсоогоод байсан билээ.

"Богд банк" ХК-ийн нэгж хувьцаагаа 20 хувааж 1,250,000,000 ширхэг болгож өөрчилсөнтэй холбоотой, бүртгэлд өөрчлөлт оруулсан тул Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 8 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн сэргээлээ.

Дэлгэрэнгүй